logo
Японы “Мизүхо корпорэйт” банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Японы “Мизүхо корпорэйт” банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2013/01/30
Монголын Худалдаа хөгжлийн банк Японы “Мизүхо корпорэйт” банктай Токио хотноо энэ сарын 29-нд Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.

Энэ арга хэмжээнд Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б. Мэдрээ, Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол, “Мизүхо корпорэйт” банкны Ерөнхийлөгч Я.Сато, Гүйцэтгэх захирал Н.Хаяши нар оролцов. Манай хоёр улсын нэр хүнд бүхий хоёр банкны хооронд арваад жилийн өмнө эхэлсэн хамтын ажиллагаа ийнхүү амжилттай өргөжин, өнөөдөр хамтын ажиллагааны баримт бичиг байгуулж байгаад хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Монгол, Японы Стратегийн түншлэлийг эдийн засгийн салбарт бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөн нэмэгдүүлэхэд болон банк, санхүүгийн байгууллагуудын хэлхээ холбоог өргөжүүлэхэд ХХБ, “Мизүхо корпорэйт” банкны хамтын ажиллагаа хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш