Химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх болон хэрэглэхийг хориглох, түүнийг устгах тухай конвенцийг Монгол Улсад хэрэгжүүлэх Үндэсний албаны бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шинэчлэн томилов. Үндэсний албаны дарга нь Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр бөгөөд гишүүдэд ҮАБЗ, ГХЯ, БХЯ, ЗХЖШ, БОНХЯ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ-аас холбогдох албан тушаалтнууд орлоо. Тус алба тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, жил бүр тайлангаа ҮАБЗ-д танилцуулж байх юм.