Монгол-Энэтхэгийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНЭУ-ын Батлан хамгаалах салбарын мэдээллийн технологийн байдалтай танилцан туршлага судлах Ажлын хэсэг БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайханаар ахлуулан тус улсад албан томилолтоор ажиллаж байна.
Уг Ажлын хэсэг Батлан хамгаалах салбарт мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ талаарх бодлогыг тодорхой болгох, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, дунд хугацааны хөтөлбөр боловсруулж Энэтхэгийн талтай хамтран ажиллах цаашдын цар хүрээг тодорхойлох зорилготой юм.