logo
Хүмүүжигчийн хурууг заазуурдсан гэх мэдээлэл бодит бус гэжээ

Хүмүүжигчийн хурууг заазуурдсан гэх мэдээлэл бодит бус гэжээ

2013/01/30
Хорих 419 дүгээр ангид ял эдэлж буй хүмүүжигч Б нь 2012 оны 11 дүгээ сарын 11-ний өдөр ангийн аж ахуйн хашаанд барилгын засвар хийж байгаад хөрөөнд баруун гарынхаа хурууг зүссэн тохиолдол гарсан. Тухайн үед нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж шаардлагатай эмчилгээг хийсэн. Одоогоор Б-ийн гарын хуруу хэвийн ажиллагаатай байгаа бөгөөд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Хүмүүжигчид ажил, хөдөлмөр эрхлэхдээ хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа авдаг тус хүмүүжигчийн  хувьд зааварчилгаагаа аваад алба хаагчийн хяналт дор ажлаа хийж байсан. Мөн ээлжийн дарга Г.Жавхлантөгс хүмүүжигчийг гэртээ аваачиж ажил хийлгэсэн гэх Г.Жавхлантөгс гэдэг алба хаагч тус ангид ажилладаг нь үнэн боловч олон улсын энхийг сахиулах ажиллагаанд явахаар Батлан хамгаалах яаманд сургалттай байгаа. Өгсөн зааврыг зөрчиж ажилласан нь миний буруу, тиймээс гомдолгүй гэдгээ хүмүүжигч Б мэдэгдсэн. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсан тус ангитай холбоотой мэдээлэл  бодит бус мэдээлэл гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш