logo
Ерөнхий консул, консулуудад сургалт зохион байгууллав

Ерөнхий консул, консулуудад сургалт зохион байгууллав

2013/01/30
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас нэгдүгээр сарын 29-ний өдөр шинээр томилогдоод удаагүй байгаа ерөнхий консул, консулуудад сургалт зохион байгууллаа.

     Энэхүү сургалтыг нээж Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж байгууллагын 2016 он хүртэлх зорилтыг танилцуулав.

   ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хот, Япон Улсын Осака хот, БНХАУ-ын Бээжин, Эрээн, Хөх хот, тус улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт томилогдсон ерөнхий консул, консулууд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын хуульд тусгагдсан виз, визийн зөвшөөрөл олгох асуудлаар Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбат, Албадан гаргах хэлтсийн дарга Л.Батсүх нартай санал солилцлоо. Мөн Зөвшөөрөл бүртгэлийн хэлтэст виз, оршин суух зөвшөөрлийн бичилт консулын газрууд руу и-мэйл илгээлтийн үйл ажиллагаатай танилцав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш