logo
М.Батчимэг: Хэвлэлийнх гэдэг хэний эрх чөлөө болохыг ярих цаг болжээ

М.Батчимэг: Хэвлэлийнх гэдэг хэний эрх чөлөө болохыг ярих цаг болжээ

2013/01/30

Гадаадад явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцүүлгийн явцад эргүүлэн татсан. Ийнхүү татах ямар үндэслэл, шалтгаан байсан нь асуулт дагуулж байна. Энэ талаар хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

 -Ерөнхийлөгч өөрийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуу­лийг эргүүлэн татсан. Ямар шалтгаанаар татав гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна?

-Ерөнхийлөгч Даво­сын эдийн засгийн чуул­ганд оролцож байхдаа хуу­лийн төслөө эргүүлэн татах болсноо хэлсэн. Би хол­бог­доогүй учраас  ямар шалтгаан байсныг нь лав­лаж чадаагүй. Хэвлэлээр дамжуулж хэлсэн байр суурь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын байр суурийг нь бол сонс­сон. Тэд “УИХ-ын тан­химд хэвлэлийн эрх чө­лөөний эсрэг чиглэсэн уур амьсгал маш ихээр өрнө­сөн учраас Ерөнхийлөгч татаж авсан.

нэ хуулийн зорилго өөр болох вий гэдэгт эмээсэндээ тэр” гэж байна лээ. Үнэхээр хэлэлцүүл­гийн явцад маш хүнд байсан. Зурагт, сонин, радиогоор олон нийт харсан байх. УИХ-ын чуулганы танхимд хуулийг хэлэлцэх явцад “Хэвлэлийн эрх чөлөөг хааж боосон,  торгож шийтгэсэн хууль гарах нь. Ийм хууль хэрэггүй” гэсэн мэдэгдэл хийлээ. Зарим нь “Сэтгүүлчдэд ногдуулах хариуцлага сул байна” эсвэл “Сонирхлын зөрчилтэй хууль гарч бай­на” гэх зэргээр улстөрж­сөн мэдэгдлийг маш их хийсэн. Харам­салтай нь, мэдэгдэл хий­сэн гишүүдээс “Аль зүйл заалт нь хэвлэлийн эрх чөлөөг хааж боож байна. Үндсэн хуулийн ямар үзэл санаатай зөрчилдөөд байна” гэхэд ажил хэрэгч тайлбар хийх хүн олдоо­гүй. Хариултгүй атлаа ямар ч нотолгоогүйгээр том, том мэдэгдэл хийсэн дээ. Энэ бүхнээс дүгнэхэд  олон хүн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг гаргахыг хүсэхгүй байгаа юм байна. Тодорхой шал­таг гэхээс илүү хуультай болохыг хүсэхгүй байгаа гэсэн үг. Энэ утгаараа  Ерөнхийлөгчийн зовнил бодитой байжээ гэж дүг­нэж байгаа. Яагаад гэвэл Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах гэж хууль оруулж ирж байхад тан­химын уур амьсгал өөр байна гэдэг бас санаа зо­воох зүйл мөн. Тэгэхээр цаашид нэлээд ажиллах ёстой юм байна. Хэв­лэ­лийн эрх чөлөө гэдэг нь хэний эрх чөлөө болохыг ярих цаг болжээ. Ер нь хэвлэлийн эрх чөлөө гэдэг аль нэг сал­барынханд зах хязгааргүй анархист буюу зохицуу­лалтгүй байдал олгох тухай биш. Энэ бол Монголын хөгжлийн эрх ашигт нийц­сэн иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө юм.

-Ерөнхийлөгч хэлэл­цүүл­гийн явцад өөр утга оруулж хуулийн гол санааг өөрчлөх вий гэдэгт эмээ­сэн гэж байгаа. Тэгвэл байнгын хороод болон бусад хэлэлцүүлгийн явцад утга санаа нь өөрчлөгдсөн зүйл байгаа юм уу?

-Хууль санаачлагчийн концевцээс зөрсөн зүйл байхгүй. Хууль санаач­лагчийн төлөөлөл буюу зөвлөх нь Ажлын хэсэгт байгаа. Хуулийн гол зо­рил­го нь хүмүүсийн мэ­дээлэл авах эрх чөлөөг хангахын тулд сэтгүүл­зүйн салбар дахь захиалгат нэвтрүүлэг нийтлэл болоод улстөр, эрх мэдлээс ха­маа­ралтай байдгыг нь зогсооход чиглэсэн. Гэвч хуульгүй олон жил яв­чихсан, хуульгүй ажил­лаад сурчихсан, хаалтын гэрээ гэх айхтар юмыг гадаадын компани, улс төрчидтэй хийдэг эздэд бол энэ хууль хэцүү санаг­даж байгаа юм. Хууль гарахаар орлогын эх үүс­вэр хаагдах учраас тэр биз. Мэдээж хэлэлцүүлгийн явцад эрх ашгийн зөрчил гарна гэдгийг урьдчилан тооцоолж байсан.  Гэхдээ улстөржсөн мэдэгдэл хий­нэ гэж төсөөлөөгүй.  Хууль тогтоогчид үндэс­ний эрх ашиг, иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой болохоос хэсэг хүний орлого хаагдах вий гэдэгт санаа зовох ёсгүй. Хэрэв яримаар байгаа бол ард түмний нийтлэг эрх ашгийн дараа ярих ёстой. Олон дунд сайнтай, муу­тай гэдэгчлэн арилжааны хэвлэл мэдээллийн бай­гууллагууд дотор  өөрс­дийнхөө хичээл зүтгэлээр боссон, хуулийн дагуу ажил­лаж байгаа, захиал­гат сэтгүүлзүйгээс хол мэргэшсэн хамт олон бий байх. Хувийн өмчийг хү­лээн зөвшөөрч хамгаалах ёстой. Хөдөлмөрийн ха­рилцаа буюу хөрөнгө оруу­лагч сэтгүүлчдээ шалга­руулж авдаг, хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, шинэ орлого нэмэгдүүлэхийг нь хуулиар хамгаалаад явна. Гэтэл үүний цаана хууль­гүйгээр хязгааргүй эрх чөлөө хүсэх гээд байгаа бол “Уучлаарай. Боломж­гүй” гэхээс өөр арга алга.

-Нэгэнт татчихсан хуулийг яах ёстой вэ. Хэзээ дахин өргөн барих бол. Хуультай болох гарц нь юу байна?

-Дахин өргөн барих эсэхэд Ерөнхийлөгчийн зүгээс байр сууриа илэр­хийлэх байх. Үүнийг нь  хүлээж байна. Ер нь цаа­шид хэвлэлийн эрх чө­лөөний үзэл санааг хү­мүүст ойлгуулахын тулд, үзэл баримтлалаа мэд­рүүлэхийн тулд соён гэ­гээрүүлж ойлгуулах ажил хэрэгтэй. Соён гэгээрүү­лэхээс гадна улс төрчдийн ёсзүйг ярих цаг болсон байна.  Манай улс Со­нирх­лын зөрчлийн хууль­тай. УИХ-ын танхимд бай­гаа улс төрчдийн дотор хэвлэл мэдээллийн хэрэг­сэлтэй нь цөөнгүй. Зарим нь ч хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан тал бий. Гэхдээ тэд хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд хөрөнгө оруулагч, ойр дотно байсан гээд ард түмний төлөөлөл гэдгээ мартах учиргүй. Ард түмний төлөөлөл болсон улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж том эрх ашгаа харж шийдвэр гаргах ёс­той. Үүнийг нь ойлгуулсан  хэлэлцүүлэг өрнүүлэх шаард­лагатай гэж бодож байна.

-Ц.Элбэгдоржийг Ерөн­­хийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбог­дуулан хуулиа татлаа. Хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лийн эзэд сонгуулийн үеэр сөрөг мэдээлэл гаргах вий гэдэгт эмээлээ гэж шүүмжлэх хүн байна?

-Сонгууль гэхээс илүү Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд гишүүд яаж хандаж байгааг нь хараад санаа зовжээ гэж дүгнэж байна.  Ерөнхий­лөгчийн Тамгын газраас тодорхой байр суурь илэр­хийлсэн байгаа. Яагаад гэвэл УИХ-ын танхимд өрнөсөн уур амьсгалыг хэн хүнгүй мэдэрсэн шүү дээ. Хэвлэлийн эрх чө­лөөний хууль дахин гарах шаардлагагүй. Хэвлэлд хэтэрхий их мэдэл өгчээ гэнэ. Эсвэл хэвлэлийн эрх чөлөөнд хэтэрхий их халдах гэж байна гэх зэрэг ойлгомжгүй байр суурь, улстөржилт явагдсан. Энэ нь хууль өөрийн үзэл баримтлалаар батлагдаж чадахгүй нь  гэсэн зовни­лийг хууль санаачлагчид төрүүлсэн биз. Энэ ч утгаараа  Ерөнхийлөгч “Хэвлэлийн эрх чөлөөг дордуулсан хуультай байснаас байгаагүй нь дээр” гэж хэлсэн байх. Цаашид хэвлэлийн эрх чөлөө гэж юу болохыг намын бүлэг, гишүүдийг ойлголттой болтол нь ажил­лана. Эрх чөлөөг батал­гаажуулсан хууль батлаг­дах нөхцлийг бүрдүүлэ­хийн төлөө ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Хэв­лэлийн эрх чөлөөг хумисан хууль байна гэж мэдэгд­сэний учир нь юу байв.  Тийм үзэл баримтлал байсан юм уу?

-Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хууль гэж мэ­дэг­дэл хийсэн гишүүдээс “Яг ямар заалт нь боо­милоод байна. Хэлээд өгөөч” гэхээр тодорхой хэлэх хүн гараагүй. Тэгэ­хээр хууль гаргахыг хүсэх­гүй байна гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй.

-Хуулийн төсөлд дахин ажиллана гэхээр таны хүчин зүтгэл, зар­цуулсан цаг хугацаа нур­чихав уу гэж харж байна?

-Ажил нурсан гэж бодохгүй байгаа. Ажлын хэсэг хангалттай сайн ажилласан. Хэлэлцүүлэг бүрт бэрхшээл тулгарч байсан ч ойлголцолд хү­рээд явж байсан. Нэгэнт энэ хүртэл ажиллачихсан учраас цаашид илүү турш­лагатай үзнэ шүү дээ. Хууль батлуулах гээд цоо шинээр эхэлснээс хамаа­гүй амар болсон гэж үзэж байна. Мэдээж дахин ашиг сонирхын зөрчил гаргагчид таарах л байх.

-Та түрүүн хэлсэн. Хэвлэлийн эрх чөлөө гэд­гийг иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө гэдэг ут­гаар нь харах ёстой гэж. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдгийг юу гэж ойлгож байна гэдгээ бие биенээсээ асуух хэрэгтэй. Та ч гэсэн өөр нэг сэт­гүүлчээс асуугаад үз. Эц­сийн дүндээ хэвлэл мэ­дээллийн эрх чөлөө гэдэг бол иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө юм. Ир­гэдийн мэдээлэл авах эр­хийг бүрдүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн бай­гууллага ажлаа хийх нөхц­лийг нь бүрдүүлж өгөх нь чухал байна. Өөрөөр хэл­бэл, олон нийтэд мэдээлэл түгээдэг сэтгүүлчид да­рамт шахалт, улс төрийн цензураас хараат бусаар мэргэжлийн үйл ажил­лагаагаа явуулах бо­лом­жийг хангах тухай юм. Сэтгүүлчдэд байгаа зүй­лийг байгаагаар нь мэдээ­лэх боломжийг олгоно гэсэн үг. Гэтэл өнгөрсөн хугацаанд  тодорхой тооны хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лийн эзэд хаалтын гэрээ байгуулах, улстөр­чидтэй сонгуулиар гэрээ байгуулж ирлээ. Тодруул­бал, ил тод бишээр төл­бөртэй нэвтрүүлэг, нийт­лэл хийх зэргээр за­хиал­гат сэтгүүлзүйгээс орлого олоод сурчихсан нэг хэсэг эзэд байна. Энэ хуулиар ийм хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа уч­раас тэд эсэргүүцэж бас эмзэглэж байгаа юм. Өнөө­дөр  сэтгүүлчдийн бие даан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах бо­ломж эздийн гарт боогдсон байна гэдэгт маш их санаа зовж байна. Хуулийг эр­гүүлэн татсан тэр үед чуул­ганы танхимаас гарч ирэ­хэд олон сэтгүүлчид “Хуу­лийг яагаад баталсангүй вэ. Цаашид бид яах вэ” гэхчилэн асууж, харамсч буйгаа илэрхийлсэн. Хэ­лэлцүүлгийн явцад ч сэт­гүүлчид энэ хуулийг хү­лээж байгаа нь надад мэд­рэгдэж байлаа. Энэ утгаа­раа сэтгүүлчид биш эзэд энэ хуулийг эсэргүүцжээ гэж дүгнэх байна даа.

-Нөхцөл байдлаас  ха­рахад Хэвлэлийн эрх чө­лөөний тухай  хууль энэ парламентын үед бат­лагдах найдвар бараг байхгүй юм биш үү?

-Батлагдах ёстой. Энэ бол улс орны эрх ашиг, иргэдийн мэдээлэл авах эрхийн асуудал учраас хугацаагүй хойшлуулж болохгүй.

www.polit.mn цахим хуудаснаас...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш