logo
УИХ-ын гишүүн М.Батчимэг Хятадын Олон улсын радиод ярилцлага өгөв

УИХ-ын гишүүн М.Батчимэг Хятадын Олон улсын радиод ярилцлага өгөв

2013/01/30
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуогийн манай улсад хийх албан ёсны айлчлалыг тохиолдуулан Хятадын Олон улсын радио УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын Парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэгийг урьж ярилцлаа.

       УИХ-ын гишүүн М.Батчимэг ноён У Бангуогийн энэ удаагийн айлчлал Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлсэн, ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, түүнийг цаашид хэрхэн өргөжүүлж хөгжүүлэх талаар ярьсан байна.

       Ярилцлага өнөөдөр 20.00 цагаас FM 105 радиогоор цацагдах бөгөөд Хятадын Олон улсын радиогийн цахим хуудсанд мөн нийтлэгдэх юм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш