logo
УИХ-ын дарга З.Энхболд хүндэт зочин, ноён У Бангуог угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга З.Энхболд хүндэт зочин, ноён У Бангуог угтан авч, мэндчилэв

2013/01/31

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр манай оронд өнөө өглөө  хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён У Бангуо дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Д.Сүхбаатарын талбайд үдээс хойш хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, хүндэт зочин БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуог Төрийн ордны өмнө угтан авч, мэндчилэв.   

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У.Бангуо нар Их эзэн Чингис хааны хөшөөнд ёсолж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У.Бангуо Төрийн ордны Баганат танхимд хүрэлцэн ирж, Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочин ноён У Бангуо нар энэ үеэр дурсгалын гэрэл зураг авахууллаа.

 

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён  У Бангуо нар хэлэлцээ хийхээр Төрийн ордны “Б” танхимд морилов  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш