logo
Нууц задруулсан этгээдэд хорих ял оноов

Нууц задруулсан этгээдэд хорих ял оноов

2013/01/31
АНУ-ын ТТГ-ын экс ажилтан Жонн Кириякоу тус байгууллагын нууц ажилтны нэрийг задруулсан хэргээр шүүхээс 2.5 жилийн хорих ял сонсчээ. Кириякоу нь 1990-2004 онд ТТГ-ын төв нэгжид ажилласны сацуу хэд хэдэн удаа гадаадад үүрэг гүйцэтгэхээр томилолт авч байжээ. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа мэдээлэл задруулахгүй байх баталгаанд тухай бүр гарын үсэг зурж байсан байна. Харин ТТГ-аас гарсныхаа дараа 2007-2009 онд Кириякоу ТТГ-ын нууц арга хэмжээ, түүнд оролцсон ажилтнуудын талаарх мэдээллийг хоёр ч сэтгүүлчид дамжуулсан ажээ. Түүний задруулсан мэдээлэл дотор зартай алан хядагч Абу Зубаядаг баривчлах арга хэмжээнд оролцсон ТТГ-ын Үндэсний нууц албаны ажилтны нэр багтсан аж. Сэтгүүлч уг арга хэмжээний талаар тэр даруй New York Times сонинд нийтлэл бичиж ТТГ-ын ажилтны нэрийг ил болгосон байна. Мөрдөн байцаалтын үед Кириякоу нь санаатайгаар нууц задруулж байснаа хүлээсэн ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш