logo
Словакын иргэн тагнуул хийсэн хэргээр баривчлагдав

Словакын иргэн тагнуул хийсэн хэргээр баривчлагдав

2013/01/31
 Иранд зорчиж явсан Словакын иргэн Матей Валучийг үндэсний аюулгүй байдалд занал учруулах үйлдэл хийсэн хэмээн үзэж тус улсын Тагнуулын яам баривчилсан байна. Тегеран дахь Словакын ЭСЯ иргэнтэйгээ уулзах хүсэлтийг тавьсан боловч холбогдох албаныхан зөвшөөрөхгүй байгаа ажээ. Ираны талын үзэж байгаагаар АНУ-ын ТТГ-ын Стив Логано гэх ажилтан Валучийг элсүүлж, тагнуулын даалгавар өгсөн байна. Валуч нь Ираны эрдэмтэдтэй уулзаж мэдээлэл авахыг оролдсон ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш