Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо манай улсад албан ёсны айлчлал хийж буй билээ.
Эрхэмсэг ноён У Бангуо айлчлалынхаа хоёр дахь өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай болон чуулганы танхимтай танилцлаа.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөлгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуод УИХ-ын гишүүд манай улсад айлчилж буйд талархан, алга ташин баяр хүргэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.