logo
Байгалиа аваръя, бүгдээрээ оролцоё

Байгалиа аваръя, бүгдээрээ оролцоё

2013/02/01
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр МЗХ-ны удирдлагуудыг  хүлээн авч уулзлаа. 2013 оныг “Байгаль орчны боловсролын жил болгон зарласантай холбогдуулан “Байгалиа аваръя, бүгдээрээ оролцоё” уриан дор хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ажиллахаар болжээ.  Уулзалтын үеэр байгаль орчноо хайрлаж хамгаалах асуудалд хүүхэд залуучуудыг татан оролцуулах, тэднийг  гар бие оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэх , экологийн чиглэлээр зөв мэдээ мэдээл өгөх, нийтэд уриалах, мод зүлэг тарих ажлыг илүү үр дүнтэй болгоход шинэлэг санаа гаргах, “Залуу экологич “ клуб байгуулах, Соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтран залуучуудын эко аялалыг бүс нутгийн хэмжээнд тогтмол зохион байгуулах, “Ногоон ирээдүй” төсөл хэрэгжүүлж, олон нийтэд эко амьдралын хэв маягийг сурталчлах зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.  
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш