Монголын сэтгүүлчдийн эвлэл, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас Урдчилан саатуулах 461-р ангид хоригдож буй Tsag.mn сайтын захирал Б.Цогтгэрэлийн асуудлаар мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
Tsag.mn цахим хуудасны захирал Б.Цогтгэрэл нь 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 111.2 зүйлээр шалгагдан, хоригдож байна. Энэ хугацаанд түүний эрүүл мэндийн байдал муудсанд бид сэтгэл зовниж байна.
Цогтгэрэлийн хэргийг шалгахдаа цагдан хорихгүйгээр мөрдөн байцаалт явуулах нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Гомдол гаргагч нь иргэний хувьд өөрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Тэрээр хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломжтой. НҮБ-ын 2000 оны 12-р сарын 1-нд батлагдсан Тунхаглалаар “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” уриалсан.
Олон улсын хэм хэмжээ, эрх зүйгээр гүтгэлэг, доромжлолтой холбоотой нэр төр гутаах асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзэж, Иргэний хуулиар шийдвэрлэдэг. 2011 оны 3 дугаар сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит илтгэлийг хэлэлцээд Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс халахыг зөвлөсөн юм. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэндээ эрүүгийн ял ногдуулах нь нийгэмд айдас хүйдэс бий болгохын зэрэгцээ Үндсэн хуулинд харшилж, Монгол Улс НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлдэггүйн тод жишээ болж байна.
Монголын сэтгүүлчдийн эвлэл болон “Глоб Интернэшнл” ТББ нь хууль хяналтын байгууллага Б.Цогтгэрэлийн эрүүл мэндийн байдлыг харгалзан яаралтай батлан даалтанд гаргана гэдэгт итгэж байна. Манай хоёр байгууллага хараат бус хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээллийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцдэгийн хувьд нийт сэтгүүлчдийг улс төрийн аливаа нөлөөнд авталгүйгээр мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан мөрдөж, хараат бус байдлаа тууштай эрхэмлэхийг уриалж байна.

Монголын сэтгүүлчдийн эвлэл
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага