logo
Ноён У Бангуогийн айлчлал өндөрлөлөө

Ноён У Бангуогийн айлчлал өндөрлөлөө

2013/02/02
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай улсад зочилсон  БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо  хоёр өдрийн айлчлалаа амжилттай өндөрлөж өнөөдөр /2013.02.01/ өглөө эх орон руугаа буцлаа. Ноён У Бангуо тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Дэд дарга М.Энхболд,  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд  Ц.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар,  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны  хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үдэж өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш