logo
Шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг уртасгах уу?

Шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг уртасгах уу?

2013/02/01
Сүүлийн үед шөнийн цэнгээний газруудын асуудлыг цэгцлэх асуудлын талаар яригдаж буй. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон залуучуудын төлөөлөл уулзах үеэрээ ярилцсан бөгөөд энэ асуудалд МЗХ гар бие оролцож, ажиллах боломжтой талаар ярилцаж нааштай шийдэлд хүрчээ.  Улаанбаатар хот 1 сая гаруй хүнтэй том хот болсны хувьд шөнийн хотын асуудал зайлшгүй хөндөх ёстой сэдэв. Одоо шөнийн цэнгээний газрууд шөнийн 00 цагт хаалгаа барьж байгаа нь олон сөрөг үр дагаврыг дагуулж, буудалд орж архидах, цаашлаад гэмт хэрэг гарах ч орчин нөхцлийг бүрдүүлж, нууцлаг бизнесийг өөгшүүлэх талтай. Манайхаас бусад бараг л бүх оронд диско, баар, түргэн хоолны газрууд нь шөнөжингөө ажилладаг.  Гол нь энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Диско баарнуудад үйлчлүүлж буй хүмүүсийн аюулгүй байдал,  хамгаалалт, тохь тухтай байдал гадна дотно камержуулалт, гэрэлтүүлгийн асуудал, такси үйлчилгээ зэрэг асуудлуудыг өндөр түвшинд шийдэх л шаардлага урган гарч ирнэ. Шөнийн цэнгээний ажиллах газруудын цагийг уртасгах болон хэдээс хэдэн цагийн хооронд ажиллавал зохих талаар санал бодлоо МЗХ-нд ирүүлэх боломжтой.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш