logo
МАОЭНХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

МАОЭНХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2013/02/04

Монгол улсын татварын  хуулиуд, татварын хуультай нийцүүлэн ТЕГ-аас гаргасан дүрэм, журам, заавруудыг МАОЭНХ-ны гишүүн болон гишүүн бус ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдэд сурталчилан таниулж, татварын хууль тогтоомжийн талаар нэгдсэн ойлголттой болгох,  татвараа үнэн зөв, шударга, ил тод тайлагнах, төлөх сэтгэлгээг төлөвшүүлэхтэй холбогдсон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

     Арга хэмжээнд  ТЕГ-ын дарга Т.Батмагнай, дэд дарга Ч.Жигжид, ТТҮГ-ын дарга Д.Баяраа, МАОЭНХ-ны  гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, орлогч захирал Ц.Эрдэнэбаатар нар байлцлаа.
2013 онд  сургалт, семинар, сурталчилгаа, зөвлөгөө, судалгаа, мэдээлэл, зөвлөгөөн, нээлттэй өдөрлөг, татварын харилцаатай холбогдсон олон улсын төсөл, хөтөлбөрүүд дээр цаашид хамтран ажиллах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш