Архивын ерөнхий газар 14 хоног тутам “Мэдээллийн цаг” зохион байгуулж, нийт ажилтнууддаа хууль эрх зүй, танин мэдэхүй, түүх, нийгэм, сэтгэл судлал, харилцааны гэх мэт олон салбарын мэдээллийг хуваарийн дагуу өгөх үйл ажиллагааг тогтмол явуулж хэвшээд байна. Энэ удаагийн буюу 2013 оны 02 сарын 01-ний мэдээллийн цагаар Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С. Туул Архивын ерөнхий газрын ажилтнуудад Монгол улсын татварын тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалт, хувь хүний орлогын албан татвар, татвар төлөлтийн ач холбогдол, татварын хөнгөлөлт, урамшуулал, нийтлэг гаргадаг алдаа зэрэг татварын талаар өргөн хүрээтэй мэдээлэл өглөө.