logo
Хэрэв салж чадахгүй бол хайрла!

Хэрэв салж чадахгүй бол хайрла!

2013/02/04

Хуримын дараа гэр бүлийн жирийн амьдрал эхэлдэг. Зарим гэр бүл яагаад харьцаа нь улам бүр хөндийрөөд байгааг ойлгодоггүй, урсгалаар явсаар нэг л өдөр салдаг.
Гэрлэхийн өмнө хос хоёр бие биенийхээ тухай бүхнийг мэднэ гэж бодож байдаг ч үнэндээ тийм биш.
Хурим хийхийн өмнө бүсгүй нь ч тэр, сүйт хархүү ч мөн адил өөрийгөө сайн талаас, гоёж чимж үзүүлэхийг оролддог, харин гэрлэлтээ батлуулж, тамгатай бичиг авсны дараа одоо л нэг өөрийнхөөрөө байж, үнэн дүр төрхөө үзүүлж болно гэж шийддэг. Иймээс эхнэрийн нь унтлагын хувцастай унтдаг зуршил, өглөө эрт босдоггүй зэрэг нь эр нөхрийн гайхлыг төрүүлдэг бол нөхөр нь орой болтол зурагт үзэж, эсвэл ном уншиж, гэрэл асааж суудаг, тамхи их татаж, үнсээ аяга тавгандаа хийдэг зэрэг нь бүсгүйн уур уцаарыг хөдөлгөдөг.

Шинэхэн хосууд бие биенийхээ дутагдалтай эвлэрч, нөгөөгийнхөө давуу, сайн талуудыг үнэлэн, гэр бүлийн харьцаагаа хөндийрүүлэхгүйн тулд буулт хийж сурах хэрэгтэй. Аар саар зүйлс гэр бүлийн харьцааг тэсвэрлэшгүй мэт болгох нь бий, эр нөхөр чинь шөнө хурхирч байна уу, хошигносны дараа өөрөө эхэлж чанга инээд алдаж, нэг хэлснээ байнга давтдаг уу? Та уурлаж эгдүүцэхийн оронд түүний дутагдалтай талыг гэр бүлийн дотоод харьцаатай бүхэлд нь харьцуулаарай. Эвгүй зуршлуудтай нь эвлэрч, дасаж болно, эсвэл хурхирах үед нь чихээ бөглө, ярьсан юмаа давтаж яриад байвал дотроо өөр юм бод… гэх мэт.
Гэхдээ та нөхрөө шүүмжлэхийн өмнө өөрийгөө нэг сайн хар даа! Та их үглэдэг үү? Нөхрөө юм ярьж байхад дундуур нь орж тасалдаг уу? Түүний бичиг цаасыг онгичиж, утсаар удаан чалчдаг уу? Гадагш явахын өмнө гоёж гоодоод удаан хүлээлгэдэг үү? Төгс хүн гэж хорвоод байдаггүй.

Хэрэв салж чадахгүй бол хайрла!
“Түүнтэй суусан минь алдаа боллоо, бид бие биеэ огт ойлгодоггүй” гэж бодож байна уу? Тэгвэл та өөртөө бас нэг асуулт тавиад хариул. “Би салахыг хүсэж байна уу?”
Хэрэв салахыг хүсээгүй бол дараах зөвлөгөөг уншаарай

• Хэзээ ч бүү үглэ. Ямар нэг өөрчлөлт хийх шаардлагатай гэж бодож байвал нэг л удаа хэл.
• Нөхөртэйгээ эн тэнцүү харьц. Тэр бол хувь хүн болохоос таны нэг хэсэг юм уу таны заавраар хөдөлдөг хүүхэлдэй биш.
• Нөхрөө байгаагаар нь түүний өө дутагдал, давуу сайн талуудтай нь хүлээн авч сур.
Гэр бүлийн халуун дотно харьцаа хамгаас чухал гэдгийг үргэлж санаж яваарай. Хэрэв тэр л үгүй бол гэр бүл биш, харин нөхөрлөл, хоол ундтай л болохоос биш ажил хэрэгч харьцаа л болж хувирна. Секс гэр бүлийн салшгүй нэгэн хэсэг боловч үлдсэн 23 цагт нь яах билээ? Та хоёрын харьцаа жижиг зүйл дээр ч илэрдэг гэдгийг санаарай, энхрий зөөлөн дуу хоолой, тэвэрч үнсэх, өглөөний сонинг унших дуртай хуудсан дээр нь нээж өгөх, дуртай хоолыг нь зөвхөн амралтын өдөр биш хааяа нэг баасан гаригт хийж өгөх, хөлөөрөө үл ялиг шүргээд авах ч таны хайрын илэрхийлэл болно.

Хэрэв нөхөр чинь бэлгийн харьцааг сонирхохоо боливол:
• Бие биетэйгээ аль болох их харьц. Сэтгэлээ нээж ярилц. Өглөөний цай уух үеэр өнгөрсөн шөнө хэрхэн энгэр зөрүүлсэн тухай таатай дурсамж таны санаанд орвол түүнээ нөхөртэйгээ хуваалц. Түүнийг угаалгын өрөөнөөс нүцгэн гарч ирвэл бахадсан сэтгэлээ исгэрч /шүгэлдэж/ илэрхийл. Нөхөр чинь хүсвэл бүү татгалз.
• Бэлгийн харьцаагаа үргэлж шинэлэг, сонирхолтой байлга. Тогтсон цагт бус, янз бүрийн нөхцөл байдалд, өөр өөр газарт, шинэ сонин байрлалаар хурьц. Гэнэтийн секс маш сонин гоё мэдрэмж өгдөг.
• Хэт их ядарсан үедээ заавал загас наадуулах гэж өөрийгөө бүү хүчил. Хааяа зүгээр л унт.

Алтан дүрэм
Аз жаргалтай гэр бүлийн хос ийм байдаг.
• Бие биедээ элэгсэг дотно ханддаг
• Бие биеэ бишрэн, хүндэлдэг
• Чөлөөтэй, дарамтгүй харьцаатай
• Өөрт байдаггүй сайн чанаруудыг өндөрт үнэлдэг
• Ханьдаа итгэдэг
• Ханийнхаа жаргалыг өөрийнх шигээ чухалд тооцдог
• Бэлгийн амьдралаас хоёулаа таашаал авч,
• Хамгийн нууц юм аа, сэтгэлийн хөдөлгөөн, шаналал болон амжилт, бүтэлгүйтлээ хуваалцаж сурсан.
• Алиа хошин харьцаатай
• Нэг нь нөгөөгийнхөө дагуул биш харин хоёул бие даасан гариг гэдгийг хүлээн зөвшөөрдөг
Энэ 10 дүрэм бол амьдралаа мөнхийн бал сар болгох жор юм шүү!
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш