Өнгөрсөн оны 12-р сард Сири улсад хэт даварсан үзэлтнүүдийн барьцаалсан оросын хоёр иргэнийг сулласан тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Өнгөрсөн оны 12-р сарын 12-нд Сири улсын баруун бус нутагт Хомсоос Тартус орох замдаа барьцаалагдсан оросын хоёр иргэн Виктор Горелов, Абдессатар Хассун нарыг өчигдөр хэт даврагсадаар сольж суллаж, ОХУ-аас Дамаскад суугаа ЭСЯ-нд хүргэжээ. Тэдний бие дажгуй байна гэж «Интерфакс» агентлаг мэдээлэв.
ОХУ-ын ГХЯ болон Сири улсад суугаа ЭСЯ-ны шаргуу уйл ажиллагааны үр дүнд тэднийг сулласан юм. Оросын дмипломат ажилтнууд Сири улсын засгийн газар ба сөрөг бүлгүүдийн төлөөлөгчидтэй ургэлж харилцаа холбоотой байв. ОХУ-ын ГХЯ-аас Сири улсын хурц сөргөлдөөнийг харгалзан тус улсад аялахаас тудгэлзэх зөвлөмж иргэддээ өгсөн байна.
Оросын иргэдтэй хамт барьцаалагдсан италийн иргэнийг Сири Улсын ГХЯ дамжин Итали улсын албан телеелегчдэд дамжуулж өгөхийг «Интерфакс» агентлаг ОХУ-ын ГХЯ-ны мэдээллээс иш татан уламжлав.
Оросын хоёр, италийн нэгэн иргэн Хомс орчмын аж уйлдвэрийн буст байгаа «Химшо ба Ко» ган уйлдвэрлэх компанийн ажилтнууд байсан юм.