Америкийн Applе компанийн дэлхийд түгсэн цахим багаж үйлдвэрлэдэг Тайваны Foxconn компани өөрийн хятадын заводуудад үйлдвэрчний эвлэлийн челеет сонгууль явуулах тухай британийн « Файнэншл таймс» сонинд бичжээ. Энэ нь БНХАУ дахь хувийн үйлдвэруудэд явагдах ажилчдын төлөөлөгчдийн анхны сонгууль болохыг сонин тэмдэглэв. Энэ сонгууль компанийн залуу ажилчдын ашиг сонирхолыг өргөн төлөөлөх боломж бий болгоно гэж тус компанийн төлөөлөгч сонинд мэдээллээ. Шинэ механизмын үр дүнд ажилчид уйлдвэрчний эвлэлийн дарга болон хорооны 20 гишуунийг сонгох юм. Сонгууль таван жилд нэг удаа явагдана. Үйлдвэрчний эвлэлийн сонгууль явуулах тухай компанийн шийдвэр Apple компанийн iPhone, iPad гар утас, гар компьютерийн үйлдвэрлэлийг тогтворжуулах гэсэн оролдлогуудын нэг хэсэг юм. Түүнчлэн ажилчдын эсэргууцлийг намжаах гэж байна. Билгийн улирлын шинэ жилийн баярын дараа сонгуулийг идэвхтэй бэлтгэж эхлэнэ.