Өчигдөр Монгол улсын нийслэл Улаанбаатарын нэгэн зочид буудалд оросын эрдэмтэн түүхч Артём Козьмины цогцосыг илрүүлсэн тухай енеедер РИА Новости агентлаг мэдээллээ. Оросын 36 настай угсаатны зуйчийн шарил дээр хүч хэрэглэж хөнөөсөн ул мөр үгүй байжээ. Козьмин амиа хорлосон байх гэж цагдаагийн газар үзэж байгаа бөгөөд хэрэг явдлыг мөрдөн шалгаж байна.
Козьмин аман зохиол, улгэр домгийн хүрээнд судалгаа хийж байсан хийгээд 2006 оноос хойш Монгол улсад экспедицийн бүрэлдэхүүнд удаа дараа очиж, монголын үлгэр домог, уламжлалыг судлаж байсан аж .Энэ удаа тэрээр Монгол улсад хувийн журмаар очсоныг агентлаг ОХУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчийн мэдээллээс иш татан тэмдэглэжээ.