- “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
- “Улаанбаатар” хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад
Иргэний нисэхийн төрийн өмчит компанийг хувьчлах нь одоо тохиромжтой биш гэж үзлээ. Учир нь тус салбарыг үнэгүйдүүлж, дампууруулж авах далд санаа сүүлийн 10 гаруй жил явж ирсэн байх талтайг гишүүд ярилцаж, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг гадны компанид өндөр хөлс өгч хийлгэж байгаа явдлыг хурцаар шүүмжиллээ.
Мөн төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул дэмжихээр тогтлоо.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд нэмэлт мэдээлэл авах шаардлагатай байгаа ч хууль санаачлагчийн төсөлд засвар оруулахгүйгээр дэмжихээр боллоо.
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг дэмжиж баталах нь зүйтэй. Хүн амын мехник өсөлт болон агаар, ус, хөрсний бохирдолд байх хэмжээнээс хэт дахин их байгаа нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Иймд энэ асуудлуудыг хот төлөвлөлттөө онцгой анхаарах ёстойг онцолсон юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга тэргүүтэй холбогдох албаны хүмүүс яамны бодлого, үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлын талаар бүлгийн хуралдаанд мэдээлэл хийснээр бүлгийн хурал өндөрлөлөө.