Францын цэрэг улс орны нь ураны уурхайнуудыг хамгаалж байна гэсэн мэдээллийг Нигерийн ерөнхийлөгч Махамаду Иссуфу батлав. ХМХ уламжласнаар Алжирт хүмүүсийг барьцаанд авснаас хойш эдгээр уурхайг хатуу хамгаалах шийдвэр гаргажээ. Францын Areva компанийн ашиг сонирхол ураны уйлдвэрлэлээр дэлхийд 5-р байр эзлэж байгаа Нигерид төвлөрсөн юм. Лалын зэвсэгт булгууд францын дөрвөн ажилтныг одоогоос гурван жилийн өмнө нигерийн ураны уурхайнуудаас барьцаанд авсан билээ.
Үүний хамт францын нисэх хүчин Мали улсын хойд хэсэгт зэвсэгт бүлгүүдийн байрлалд хүчтэй цохилт өгөв. Өчигдөр францын нисэчид Тессалит орчмын лалын булгуудийн сургуулилах төв, агуулахуудыг дайрав. Манай орны эрх баригчид цэргийн ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай Франц улсын шийдвэрийг сайшаан дэмжиж байна гэж Мали улсын ГХЯ-ны тэргуун Тьемам Кулибали мэдэгджээ.