Монгол зон олон, бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг баярын нэг нь цагаан сарын үндэсний бөхийн барилдаан билээ. “Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилийн хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдах юм байна. Жил бүрийн битүүний өдөр барилддаг энэхүү барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд ирэх бямба гарагт 14.00 цагаас эхэлнэ.
Бөхийн барилдааны тасалбарын хувьд суудлаасаа шалтгаалан 15-20 мянган төгрөгийн үнэ ханштай байх аж.