logo
Баянхошуу ба Сэлбэ дэд төв бий болно

Баянхошуу ба Сэлбэ дэд төв бий болно

2013/02/06

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх гэж байна.  НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийнхөө талаар төслийн багийнхан Барилга, хот байгуулалтын яамны удирдлагуудад танилцууллаа.

Олон шатлалт санхүүгийн зээлийн шугаман үр дүн нэртэй уг төслөөр нийслэлийн гэр хорооллыг зөв зохистой, тогтвортой хөгжүүлэх гэнэ.  Гэр хороололд амьдарч байгаа 400 мянган иргэн хамрагдах бололцоотой гэсэн тооцоо хийжээ.

Төсөл 10 жилийн хугацаанд хэрэгжихдээ Баянхошуу ба Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг бий болгоно гэлээ. Ихэнхи төсөл 5 хүртэл жилийн хугацаатай байдаг бол АХБ-наас хэрэгжүүлэх уг төсөл 10 жил байна.

Санхүүжилтийн хувьд АХБ-наас 500 сая ам доллар нийслэлээс 200 сая ам доллар гаргах юм байна. Нийтдээ 700 сая ам долларын өртөгтэй хөтөлбөр болох нь байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш