logo
Европийн Төмөр замын суурь бүтцийн стандартыг нэвтрүүлнэ

Европийн Төмөр замын суурь бүтцийн стандартыг нэвтрүүлнэ

2013/02/06
Европийн холбооны стандартын хорооны Төмөр бетон дэр болон Төмөр замын суурь бүтэц хариуцсан нарийн бичиг дарга Charles Petit болон хамтран ажилдаг төлөөлөгчидтэй Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё. МАНЛАЙБАЯР, Төмөр замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б. Артур,  тус газрын мэргэжилтнүүдтэй уулзаж, Евро стандарт, төмөр замын салбарын стандартыг сайжруулан, шинэчлэх талаар хэлэлцэн, EN-13230-I, II стандартын Европийн нормыг орчуулсан хувийг Ё. Манлайбаяр даргад гардуулан энэ стандартын талаар мэдээлэл солилцсон билээ. 

2013.02.05-нд Зам, тээврийн яаманд Европийн холбооны стандартын хорооны Төмөр замын суурь бүтэц хариуцсан нарийн бичиг дарга ноён Charles Petit ЗТЯ-ны Төмөр замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэнүүд болон Төмөр замын салбарын байгууллагын замын аж ахуйн инженер, техникийн мэргэжилтэн нартай хамтран Төмөр замын төмөр бетон дэр EN-13230-I, II стандарт түүний бэхэлгээ стандарт, ул шороо хиймэл байгууламжийн талаар хэлэлцүүлэг хийхээр болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш