“Таны зүтгэлийн төлөө” Төрийн Бус Байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр санал дэвшүүлсэн юм. Албан ёсны хариу ирээгүй ч судалж байгаа нь ойлгомжтой хэмээн итгэж буй. Хэн нэгний хүсэлт, санал гаргах төдийд зарлиг буулгаад байж болохгүй нь мэдээжийн хэрэг. Хамгийн гол нь тухайн санал, хүсэлт нь олон нийтийн дэмжлэг хүлээх эсэхийг нарийн судлах шаардлага зүй ёсны. Харин удаах саналаа тавиад долоо хонож буй болохоор Ерөнхийлөгчийн сонорт хүрч амжаагүй байх. Иймийн учир бид Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлсэн хоёр саналынхаа талаар нийтэд толилуулж, санаа оноог нь сонсох нь зөв хэмээн үзсэн болно. Эхний санал нь ахас ихэсээ хүндэтгэн дээдэлдэг Монгол уламжлалаа сэргээн, хэвшүүлэхэд нэмэр болох үндсэн зорилго агуулсан бөгөөд төсөв, хөрөнгө, нэмэлт зардал шаардагдахгүй, цэвэр ёс суртахууны шинжийг агуулсан юм. Харин хоёр дахь санал нь төр, улс, ард түмнийхээ сайн сайхны төлөө олон жил хөдөлмөрлөсөн ахмадуудад төрийн дээд шагнал болох одонг ялгаварлалгүй олгодог байх тухай учир олноороо хэлэлцэх, тунгаан бодох шаардлага буй. Дэвшүүлсэн санал маань дорхи болой.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг \ төсөл \
2. Улс, хоршоолол, төрийн өмчит байгууллагад дөч хүртэл жил тасралтгүй хөдөлмөрлөсөн ахмадуудад “Алтан гадас” одон, дөчин нэгээс дээш жил тасралтгүй хөдөлмөрлөсөн бол “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” тус тус гардуулж байх тухай.
Олхонууд ШААБАР