logo
Иргэдэд мод өмчлүүлэх боломжтой талаар яригдаж байна

Иргэдэд мод өмчлүүлэх боломжтой талаар яригдаж байна

2013/02/08
“Монголын Залуучуудын Холбоо” залуучуудыг өөрсдийн оролцоотойгоор хөгжүүлэх, тэднийг нийгмийн аливаа асуудалд идэвхтэй оролцуулах үүднээс залуучуудын хороодыг байгуулж байгаа билээ. Өнөөдөр “Залуучуудын байгаль орчны хороо” албан ёсоор байгуулагдаж, даргаар нь Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, дэд даргаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Ц.Өлзийсайхан нар сонгогдож, тамга тэмдэг гэрчилгээгээ хүлээж авлаа. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай уулзах үеэрээ мод тарих үйл ажиллагааг илүү бодитой болгох үүднээс шинэлэг санаа гаргах санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан. Тэгвэл энэ хорооны хамгийн эхний хийх ажил бол энэ жил мод тарих ажлыг илүү үр дүн өгөөжтэй хийж, тухайн модыг тарьсан хүний нэрийг модон дээр байршуулах өмчлүүлэх  ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүнээс тухайн мод тарисан хүн модоо хайрлаж, ургуулах, цаашлаад мод тарих ажил илүү үр дүнтэй болох магадлалтай юм. Энэ мэтчилэн Залуучуудын байгаль орчны хороо байгаль орчин экологийн маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш