logo
Үнэр ба дур тачаал

Үнэр ба дур тачаал

2013/02/08
Үнэр бол мэдээлэл хадгалагч, зөөгч. Амьтдыг бодвол хүн үнэрлэх чадварынхаа ердөө 10 хувийг ажиллуулдаг. Гэхдээ зарим онцгой тохиолдолд хүн ер бусын үнэрийн ертөнцийг мэдэрдэг.
Гиперосми буюу үнэртэх чадвар хэт хөгжих нь голдуу хийрхүү, мэдрэлийн, сэтгэцийн, тархины өвчтэй хүмүүст тааралддаг. Дараа нь гиперосми үнэрлэхүйн өөр гэмтэл болох гипосми-үнэрлэх чадвар буурах, аносми-огт үнэр мэдрэхээ байх зэрэг үр дагавартай.
Нэг өвчтөн эмэгтэйчүүдийг үнэрээр нь цайвар шаргал эсвэл хар үстэй гэж ялгаж чаддаг байв. Цайвар шар үстэй хүүхнүүд яг нялх хүүхэд шиг үнэртдэг гэнэ.
Үнэрлэх чадвар хурцдах болгон өвчин биш. Балар эртний үед үнэрлэх чадвар ертөнцийг таних гол хэрэгсэл байлаа, иймээс хамар нүүрний голд байрласан ажээ. Хамрынхаа ачаар өвөг дээдэс маань хоол хүнсээ хайж, өөрийн болон дайсны нутаг дэвсгэрээ зааглаж, агаарт байгаа аюулыг мэдрэн, бэлгийн хавьталд бэлэн байгаагаа илэрхийлдэг байжээ. Ер нь хамраар дамжин тархинд очих импульс өвдөлтөөс илүү хурдан мэдрэгддэг. Нялх хүүхдүүд эхээ хараагүй, сонсоогүй байж, үнэрээр нь мэдэж таньдаг. Эмэгтэйчүүд төрөхөд байхдаа бусдын хүүхдийг авчирч өгвөл үнэрээр нь ялгаж таньдаг.
Зарим эрдэмтэд хүн бүр өөрийн өвөрмөц үнэртэй байдаг гэж үздэг. Тэднийхээр бол хүн нь ген, арьсны төрөл, үсний өнгө, зан ааш авир, хоолны дэглэмээр тодорхойлогдсон синтетик болон төрөлхийн үнэртэй гэнэ. Үнэрийг хэдэн бүлэг болгон ангилж болно.
Амраг ханиа олоход үнэр их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүн өөрийнхөө генийн гинжээс огт өөр эр хүний үнэрт илүү татагддаг гэнэ.
Хүний үнэр бол түүний хөлсний үнэр гэж бид үздэг. Гэтэл үнэндээ хөлс ямар ч үнэргүй гэнэ, хоёр долоо хоног усанд ороогүй байсан ч энэ бол хүний хөлсний үнэр биш харин биен дээрх хөлсийг хувиргаж өөрчилдөг бичил биетүүдийн үнэр юм. Харин суга, хөхний товч, толгойн дээрх, нүдний орчмын ба хойт сүв, умдаг орчмын булчирхай бидний жинхэнэ үнэрийг ялгаруулдаг байна. Эндээс ялгарсан тослог бодис заарын үнэртэй. Эмэгтэйн сарын тэмдгийн үед, мөн бэлгийн дур хүсэл хөдөлж, өдөөгдөх үед үнэр ихсэж, эрчүүдийг татдаг.
Цайвар шаргал үстэй эмэгтэйчүүдэд “Воdү Formula Mist”, “Ananүa”, J.P.Gauitier”, “Anais Anais”, “White Linen”, улаан шаргал үстэй бүсгүйчүүдэд Eau de Citron, Innocence, Channel 5, Acquaide Gio, хар үстэй хүүхнүүдэд Pachoul, Rage, Parfum d’Te Amazone, Diorella, Paloma Picasso, Rosse Musk Eden үнэртэй ус зохидог.

    Наполеон одеколон түрхэх их дуртай бөгөөд сард 24 литр одеколон өөр дээрээ асгадаг байв. Бүсгүй хүний төрөлхийн үнэр түүний дур хүслийг их хүргэдэг байсан гэдэг. Тэр нэг захиандаа өөрийг нь аян дайнаас эргэж иртэл хоёр долоо хоног усанд орохгүй байхыг Жозефинагаас хүсчээ.
    Бэлгийн дааврыг үнэртний үйлдвэрлэлд ашигласаар ирсэн билээ. Саяхан гадаадын мэргэжилнүүд шалны лак, таазын будагт эдгээр үнэртнийг нэмж хийхийг санал болгожээ. Ийм байранд хайр дурлалын гал үүрд асах байх даа.
    Эр хүний үнэр дур өдөөдөг тухай сонсоод үнэртний үйлдвэрийн эзэн эр хүний хөлсөнд агуулагддаг андростенолыг хоёр дахин нэмэгдүүлэн одеколон үйлдвэрлэжээ. Гэтэл бүсгүйчүүд тэр одеколоныг хүлээж авсангүй, харин ч түүний оронд хоёр долоо хоног усанд ороогүй нь дээр гэж мэдэгджээ.
    Америк бүсгүйчүүд эр игуаныг орон гэртээ байлгах нь аюултай гэдгийг биеэрээ амсчээ. Сарын тэмдгийн цусны үнэр тэдний дурыг өдөөснөөс болж хэд хэдэн эмэгтэй гэрийн тэжээмэл, хайртай амьтандаа хүчиндүүлжээ. Иймээс сарын тэмдэг ирсэн үед игуаныг тусдаа байлгах хэрэгтэй гэнэ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш