Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн Сайд Н.Батбаяр, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэлхаммер нар 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамны хурлын танхимд 55 сая ам.долларын “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-4″-ийн нэмэлт санхүүжилт, “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5″ төслүүдийн хөнгөлөлттэй Зээлийн хэлэлцээр, 2 сая ам.долларын “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих”, “Ажил эрхлэлтийн ур чадварыг нэмэгдүүлэх” буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.
Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх 55 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цусны аюулгүй байдлыг хангах, Цусны банк байгуулах, нийслэлийн эмнэлгүүдийн хог хаягдлын төвлөрсөн барилга байгууламжийг барих, эмнэлгийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах нөхцлийг хангах ажлууд хийгдэхийн зэрэгцээ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн загвар 300 ортой, дотор, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал, гэмтэл, халдварт, хавдар, сэтгэц зэрэг үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээ, удаан хугацааны асаргаа сувилгаа шаардсан эмгэгийн тусламжийн хэл