logo
Пентагон сирийн сөрөг хүчнийг зэвсэглэснээ хүлээн зөвшөөрөв

Пентагон сирийн сөрөг хүчнийг зэвсэглэснээ хүлээн зөвшөөрөв

2013/02/09

АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта, АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Демпси нар урьд сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх саналыг дэмжиж байснаа хүлээв. 2012 онд ТТГ болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ийм санал тавьсныг «Интерфакс» агентлаг тэмдэглэв. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саналыг дэмжихээс татгалзсан байна.

Эцэст ерөнхийлөгч цэргийн бус тусламж сирийн сөрөг хүчинд үзүүлэх шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлеөөлсэн гэж Панетта тайлбарлан хэллээ. Тэр үед Обамагийн шийдвэрийг би бас дэмжсэн гэж сайд хэлэв. Сирийн дотоодын мөргөлдөөнийг даамжруулах болон нийлүүлэх зэвсэг террористуудын гарт орохоос эмээж сирийн сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзсан гэж урьд америкийн засаг захиргаа тайлбарлсан билээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш