Өнөөдөр БНХАУ-ын БХЯ японы өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоцуудын эсрэг цэргийн радар хэрэглэсэн тухай японы мэдэгдлийг няцаав. БНХАУ-ын БХЯ Франс Пресс агентлагад явуулсан факсдаа Япон улс «хятадын аюул» гэгчийг ашиглан зальт ажиллагаа явуулж байна гэж зэмлэжээ.
БНХАУ-ын БХЯ 1-р сарын 19, 30-нд будлиан гарсан тухай японы мэдэгдлийг тайлбарлаж, хятадын байлдааны хөлөг онгоцны радар ерийн ажиллагаа явуулсан хийгээд онилон чиглүүлэх радиолокацын станцыг хэрэглээгүйг заажээ. Японы талаас бодит баримтыг гуйвуулж, хуурамч мэдээллийг дүр мэдэн тархаасан гэж мэдэгдэлд заажээ. Японы засгийн газрын мэдэгдэл «хятадын аюул» гэгчийг хэрэглэн явуулах зальт ажиллагааг гааруулав. Японы ажиллагаа байдлыг түгшүүртэй болгож, дэлхийн хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлсэн гэж мэдэгдэлд онцложээ.