logo
Монгол Улсын хамгийн өндөр настан Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд амьдарч байна

Монгол Улсын хамгийн өндөр настан Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд амьдарч байна

2013/02/09
Монгол Улсын хэмжээнд 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 100, түүнээс дээш настай (цаашид өндөр настан гэх) 128 хүн энх тунх амьдарч байна. Өндөр настнуудыг амьдран суугаа засаг, захиргааны харьяаллаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 53, Баян-Өлгий аймагт 10, Баянхонгор аймагт  9, Архангай аймагт 8, Өвөрхангай, Өмнөговь аймагт 7, Төв, Хөвсгөл аймагт 6, Дундговь, Орхон, Ховд, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймагт 1-4 өндөр настан амьдарч байгаа бөгөөд хүйсийн хувьд 20 буюу 15.6 хувь нь эрэгтэйчүүд, 108 буюу 84.4 хувь нь эмэгтэйчүүд аж. 

  Өндөр настнууд дунд хамгийн ахмадаар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэн 112 настай Маам овогтой Ичинхорол гуай тодорлоо.
  Дашрамд дурдахад одоогоор дэлхийн хамгийн өндөр настай иргэн 1897 оын 4-р сарын 19-нд төрсөн 116 настай Япон улсын иргэн Жироэмон Кимүра ажээ...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш