Францын нисэх хүчин Мали улсын зүүн-хойд Кидаль хот орчимд лалын зэвсэгт бүлгүүдийн лагериудад цохилт өгөв. Түүнчлэн эдгээр этгээдийг Гао,Тимбукту, Кидаль хотуудаас шахан зайлуулжээ. Гэвч лалын хэт даврагсад Мали улсын арми ба францын цэрэгт эсэргүүцэл үзүүлсээр байна. Францын цэрэг 1-р сарын 10-аас Мали улсад лалын зэвсэгт бүлгүүдтэй тэмцэж байна.Францын цэргийг энэ оны 3-р сард гаргахаар төлөвлөжээ. Тэгээд африкийн орнуудын зэвсэгт хүчин ба НҮБ-ын энхийг сахиулагчид тус улсын аюулгүй байдлыг хяналтдаа авах юм.