БНАСАУ-ын газар дор явуулсан цөмийн туршилт нь АНУ-д төдийгүй дэлхийн энх тайван болон аюулгүй байдалд заналхийллэл болж байна гэж өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.
Эдгээр туршилтуудаараа БНАСАУ нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудад дурдсан олон улсын эрх үүргүүдээ зөрчсөн гэж ерөнхийлөгч цохон тэмдэглээд АНУ цаашид ч өөрийн болон холбоотнуудаа батлан хамгаалахад шаардлагатай алхмуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэжээ“