logo
Нийслэлчүүдийнхээ буян заяаг даатган мандал өргөлөө

Нийслэлчүүдийнхээ буян заяаг даатган мандал өргөлөө

2013/02/14
Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг  монгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэж  эл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай билээ. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг ёстой.  Энэхүү уламжлалын дагуу  “Баясгалан” хэмээгч Усан Луу жилийн өвлийн адаг сарын битүүнд  нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар сүм хийдэд очин Гүнсүн тугийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй жилдээ хийх  аливаа үйл хэрэг, ажил үйсийг нь даатган ном хурууллаа. Гүнсүн тугийн мандал гэдэг нь  бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш