Өнөөдөр зарим газраар бага зэргийн цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Эг-Үүр, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар 22-27 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 17-ноос хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.