Таны цалин хэрхэн бодогддог вэ. Сарын үндсэн цалин дээр байгууллагын гаргасан дотоод журмын дагуу үндсэн цалингийн тодорхой хувь буюу "ажилласан жилийн нэмэгдэл" мөн "ур чадварын нэмэгдэл" болон хоол унааны олговор бодогдоно.
Үүнээс НДШ-д "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн дагуу тэтгэврийн даатгалд 7 хувь, тэтгэмжийн даатгалд 0.5 хувь, ажилгүйдлийн даатгалд шимтгэлд 0.5 хувь, ЭМДШ-д хоёр хувь нийтдээ 10 хувийн шимтгэл суутгуулдаг.
"Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-д заасны дагуу таны цалингаас НДШ-ийг хассан дүнгээс 10 хувийн ХХОАТ авдаг. Өөрөөр хэлбэл цалин хөлс, шагнал урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж болон тэдгээртэй адилтгах орлого /мөн хоол, унаа, түлш, байрны үнийн хөнгөлөлтийн орлого/-оос ХХОАТ-ыг суутгадаг.
Мөн 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон ХХОАТ-ын тухай хуулийн 24.1-д ногдох орлого дахь жилийн албан татвараас 84.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ нь таны cap бүр төлж байгаа албан татвараас 7000 төгрөгийг хөнгөлж хасч тооцно гэсэн үг юм.
Үүнийг жишээгээр тайлбарлавал:
Сард 150.000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан байгууллагынхаа дотоод журмын дагуу ажилласан жилийн урамшуулал болгож 5 хувийн нэмэгдэл буюу 7.500 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 10 хувь буюу 15.000 төгрөг, хоол унааны олговорт 10.000 төгрөг авдаг гэвэл нийт сард бодогдох цалин 182.500 төгрөг болно.
Үүнээс НД, ЭМДШ-д 10 хувь буюу 18.250 төгрөгийг суутгаад хассан дүнгээс ХХОАТ-т 10 хувь буюу 16.425 төгрөг төлөх боловч хуульд заасан хөнгөлөлтийн дагуу 7000 төгрөг хасч 9.425 төгрөг төлөх юм.
Ингээд уг ажилтны сард гар дээр авах цалин нь 154.825 төгрөг болж байна. Цалин бодох аргыг ойлгомжтой болгох үүднээс хялбар жишээ авлаа.
Та өөрийн цалинг тооцож үзэхдээ таны ажиллаж буй газар ажил, үйлдвэрийн онцлогоос шалтгаалан дээр дурдсанаас илүү олон төрлийн нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлт авдаг байж болох тул тэр бүгдийг оруулан тооцох ёстой юм.
/Бизнес таймс/