logo
Умард-Солонгосын ээлжит цөмийн туршилт нь сөргөлдөөнтэй байдлыг бий болголоо

Умард-Солонгосын ээлжит цөмийн туршилт нь сөргөлдөөнтэй байдлыг бий болголоо

2013/02/14
Умард-Солонгосын ээлжит цөмийн туршилт нь сөргөлдөөнтэй байдлыг бий болгов. Нэг талаас дэлхий дахин нь НҮБ ын тогтоолыг зөрчсөн Пхеньяны үйл ажиллагаанд ямарч хариу өгөхгүй байх боломжгүй юм. Нөгөө талаас гэвэл, хоригуудыг чангатгах, бүс нутгийн цэргийн идэвхижилтийг нэмэгдүүлэх үүднээс америк-японы ПДХ системийг дэлгэрүүлэх нь бүс нутгийг арай аюулгүй болгоно гэж үгүй юм.

 АНУ цэргийн хүчээ тэдэнд таалагдахгүй дэглэмүүдийг устгахад ашиглаж байгаа цагт, БНАСАУ-ын цөмийн бамбай нь тэдний гол амьдрах баталгаа болж байгаа юм. БНАСАУ-ын эсрэг байгаа олон улсын хоригууд нь ажиллахгүй байна, энэ нь ч ойгомжтой. Умардынхан тэдгээрийг өлхөнөөр тайван даван туулна.

Шинэ хоригууд ба бүс нутгийн цэргийн идэвхижилт нь зөвхөн бүс нутагт байдлыг хурцатгахад хүргээд зогсохгүй Умард- Солонгосын бүслэлтэнд байгаа цайзын мэдрэмжийг улам хурцатгана. Энэ нь одоо тавигдаж байгаа болзошгүй шинэчлэлийн сэдвийг авахад хүргэж байна, учир нь ийм нөхцөлд аливаа шинэчлэлүүд нь дэглэмийг тогтворгүй хүчин зүйл гэж үздэг ёстой.

Умард-Солонгосын яриа хэлэлцээрийн зарим ахицтай байдал нь АНУ, Япон, Өмнөд-Солонгос өөрийн байр суурийг зөөлрүүлэхэд гарч байсныг сүүлийн жилүүдийн туршлага харуулсан. 2000 оны эхээр ерөнхийлөгч Ким Дэ Жун БНАСАУ-тай эвлэрэх бодлогыг явуулж эхэлсэн нь тун хурдан эерэг үр дүнгээ өгсөн. Пхеньян нь эдийн засгийн хүнд байдлаасаа бус, Өмнөдийн тусламжийн ачаар эдийн засгийн болгоомжтой шинэчлэлүүдээ эхэлсэн. БНАСАУ богино хугацаанд Өрнөдийн нилээд хэдэн орнуудтай дипломат харилцаа тогтоосон, тухайлбал, Их наймын орнуудтай.

Пхеньян бүр Японтой харилцаагаа эргэн харахаар шийдсэн байсан. 2001 онд ерөнхий сайд Зюнтиро Коидзуми Пхеньянд Ким Чен Иртэй уулзалт хийсэн. Хоёр талын харилцааг сайжруулах нь Японы хувьд умардын хямд ажиллах хүчний болон түүхий эдийн зах зээлд гарах тус улсын эрэлхийлж байсан удаан хугацааны гарцыг нээсэн юм.

Зам зээр Коидзуми хоёр талын харилцааны толбо болсон “хулгайлагдсан япончуудын“ тулгамдсан асуудлыг ч шийдвэрлэх гэж оролдсон юм. Ким Чен Ир сайн санааны бэлэгдэл болгож 1970-1980-аад онуудад умардын тусгай агентууд “японы иргэдийг” хулгайлсныг хүлээн зөвшөөрч, Японд нилээд хэдэн хүнийг буцаасан.

Гэвч АНУ-ын байр суурь эрс чангарснаас болж эл процесс цаашид үргэлжлээгүй юм. БНАСАУ-ын тойрсон шинэ хурцадмал байдал эхэлсэн. Умард-Солонгосын эдийн засгийн шинэчлэлүүд хумигдаж, умардын цөмийн хөтөлбөр шинэ хүчээ авсан. Энэ нь бүс нутагт аюулгүй байдлыг нэмээгүй юм.

Солонгосын хойгийг тойрсон цэргийн идэвхижилт нь АНУ-ын холбоотнууд болох Япон болон Өмнөд Солонгост хоригуудыг чангатгах тактик нь ашигтай байсан уу? Магадгүй л юм. Энэ нь хоёр Солонгосыг нэгдэхэд болон умардын дэглэмийг шинэчлэх болоод Япон, Хятад ба Солонгосын хойгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замыг хааж байна. Хоригийг чангатгах болон эргүүдийг чангалах нь яриа хэлцэлийн замыг хааж, шинэ хямралыг шинэ боломжуудад хувиргаж болзошгүй болоод байна.

БНАСАУ-тай харилцах өнгө аясыг өөрчлөнө гэдэг бол нилээд хүнд зорилт юм. Үүний тулд Токио болон Сөүлийн элитүүдэд эр зоригоо гаргаж, бодит байдлын нүд рүү харж, бусдын бодол руу болон хүн амын хуучинсаг үзэлтэй хэсэг рүү өнгийж харалгүй, чадвартай гэдгээ харуулах цаг нэгэнт болжээ.

Гэхдээ өнөөдөр Токио бүс нутгийн тогтвортой байдлын болон өөрийн аюулгүй байдлын гол баталгааг АНД-н бүсэд АНУ-ын байршилыг өргөжүүлэхэд болон Хятадыг барихад чиглэгдсэн арга хэмжээнүүдэд болон Умард-Солонгосын дарамт шахалтыг идэвхжүүлэхэд харж байна. Тэд эдгээр орнуудыг зөвшилцөж, тохироцох боломжтой өөрийн түншүүдээ гэж үзэхийг хүсэхгүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш