АНУ-д амьдардаг хоёр монгол залууг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн тус улсын хууль хяналтынхан энэ сарын 11-нд баривчилж, саатуулаад байгаа тухай мэдээлэл зарим цахим сайтаар мэдээлэгдэж, олны анхаарлыг татаад байсан билээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Манай байгууллагаас энэ мэдээллийг үнэн бодитой эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулсан. Тэр мэдээлэл нь ор үндэслэлгүй, ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна” гэв.