logo
Монгол

Монгол "Рио Тинто"-гийн нэмэлт хөрөнгө оруулалтаас татгалзлаа

2013/02/14
Гадаадын зарим нөлөө бүхий цахим хуудсууд Оюутолгойн асуудлаар өөрсдийн анхаарлыг татсан сэдвээр мэдээллүүд цацах болжээ. Дэлхийд нэр нөлөө бүхий The wall street journal-ын цахим хуудсанд "Монгол "Рио Тинто"-гийн нэмэлт хөрөнгө оруулалтаас татгалзлаа" гэсэн нэгэн нийтлэл гарсныг та бүхэнд бүрэн эхээр нь хүргье.

* * *

Оюутолгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа зургаан тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп олон улсын томоохон банкуудаас зээлэхээр хөөцөлдөж байгаа. Гэвч Монголын тал уг хөрөнгө оруулалтаас татгалзлаа.

“Монгол Улсын Засгийн газар Оюутолгой дахь хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн байдлаар дэмжихгүй” гэж Засгийн газрын албаны эх сурвалж хэлсэн байна.

Түүнчлэн “Хувь нийлүүлэгчдийн хурлаас бидний ойлгохгүй байгаа зарим асуудлуудыг тодруулах шаардлагатай” гэж мэдэгджээ. Хэрвээ төслийн эргэн тойронд байгаа асуудлууд шийдэгдвэл Засгийн газар нэмэлт хөрөнгө оруулалтыг дэмжиж магадгүй гэж нэмж хэлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард “Оюу Толгой” ХХК Өмнөговь аймагт шинэ замыг барьж, ашиглалтад оруулсан нь төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын хувьд төслийн зээлдүүлэгчдэд ямар нэгэн хориг саад тавиагүй гэдгийг албаны эх сурвалж мөн онцолжээ. Хэдий тийм боловч Засгийн газрын хийж буй үйлдэл нь “Рио Тинто” болон зээлдүүлэгчдийн хоорондын харилцаанд хүндрэл учруулж буй аж. Ямартай ч “Рио Тинто”ийн зүгээс төслийн санхүүжилтийн асуудлыг эхний улиралд багтаан шийднэ гэж найдаж буйгаа мэдэгдсэн байна. Энэ хүрээнд тус компани Европын сэргээн босголт, Хөгжлийн банк болон Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагуудаас зээл авахаар хөөцөлдөж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш