logo
Залуучуудаа саналаа илгээгээрэй

Залуучуудаа саналаа илгээгээрэй

2013/02/15
Залуучуудын санал санаачилга яамдуудын 2013 оны үйл ажиллагаанд тусгагдах боломжтой болсон байна. Монголын Залуучуудын Холбоо 2013 оны ажлын төлөвлөгөөгөө гаргасантай холбогдуулан тус холбооны удирдлагууд яамдуудын сайд нартай уулзаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг яамдуудын үйл ажиллагаанд хэрхэн тусгаж, шийдвэрлэж болох талаар санал бодлоо солилцож байгаа. Тэд одоогоор “Барилга хот байгуулалтын яам”, “Байгаль орчин, ногоон хөгжлийн яам”, “Эрчим хүчний яам”, “Хууль зүйн яам”-ны сайдуудтай уулзаад байгаа бөгөөд хамтран ажиллаж, залуучуудын өмнө тулгамдаад буй цөөнгүй асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ. Цаашид яам агентлагуудын сайд дарга нартай уулзахаасаа өмнө МЗХ-ныхон аль яамтай хэрхэн хамтран ажиллах тухай, яамдуудын төлөвлөгөөнд залуучуудын шийдэх ёстой асуудлуудыг яаж тусгах талаар онлайн хэлбэрээр, өөрийн фэйсбүүк хаягуудаараа залуучуудаасаа санал авч байгаа юм байна. Тэгэхээр МЗХ-гоор дамжуулан залуус өөрсдийн санал санаачилга, шинэ санаагаа хүргүүлж, хэрэгжүүлэх боломж нээлттэй байгаа юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш