logo
Шинэчлэлийн Засгийн газар ахмадууддаа дэмжлэг үзүүлнэ

Шинэчлэлийн Засгийн газар ахмадууддаа дэмжлэг үзүүлнэ

2013/02/15

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Уг гэрээ нь Ахмад настны талаарх төрийн бодлогыг шинэчлэх, тэдний нийгэм, аж байдлын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, нийгмийн хамгааллын хуулийг боловсронгуй болгох санал боловсруулахад Засгийн газар Монголын Ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллахад чиглэгдэж байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газар, Ахмадын чөлөөт холбооны хамтын ажиллагааны явцад ахмадуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ахмадын байгууллагад өгсөн хандив, тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөх асуудлын эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон чухал асуудалд анхаарч, ажиллах юм. Дээрх асуудлуудаас гадна ахмад настны нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэх талаар гэрээнд тусгагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш