Долоо хоног тутам хэвлэгдэн гардаг эмхэтгэлийн шинэ дугаарт, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ.
Энэ хуулиар аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоожээ. Энэ хууль хүчин төгөлдөр болмогц аймаг, нийслэлийн давж заалдах шатны болон анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлэх ажээ.
Мөн дугаарт Шүүх байгуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарим хуулийг нийтэллээ.
Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоо, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог тус тус баталсан Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2013 оны хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци
2013 оны 2 дугаар сарын 15