logo
Илүүдэл жингээ багасгахад хөдөлгөөн чухал

Илүүдэл жингээ багасгахад хөдөлгөөн чухал

2013/02/15
Дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жинтэй байх нь хорт хавдараас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та эмч нараас олонтаа сонссон байх. Тэгвэл энэ удаа танд энэ тухай арай илүү дэлгэрэнгүй нэг зөвлөгөөг хүргэж байна.

Эмч мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар илүү жинтэй, тарган байх нь хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөр, гэдэс болон умайн хорт хавдар тусах эрсдэлийг нэмдэг. Биеийн хүчний үйл ажиллагаа нь таны жинг барьж, таргалалтаас сэргийлэхээс гадна хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, умайн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг аж.

Тиймээс та долоо хоногийн ихэнх өдрүүдэд 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар биеийн тамираар идэвхтэй хичээллэхийг хичээгээрэй. Хийж буй дасгал хөдөлгөөнөө өдөр бүр нэмэгдүүлснээр цаашид тусч болзошгүй хорт хавдруудын эрсдлийг бууруулна гэдгийг эмнэлгийн мэргэжилтнүүдээс танд дуулгаж байна.

Хэрэв та илүүдэл жинтэй, суугаа ажилтай бол яарахгүй бол болохгүй. Та заавал фитнессээр хичээллэх гэсний хэрэггүй. Өдөр гэртээ, хашаандаа, ажил дээрээ ер нь хаана ч шаламгай алхах, бүжиглэх, гүйж харайх зэрэг ямар ч хөдөлгөөн хийж болно.

/Бизнес таймс/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш