logo
“11 11” төвд 300 гаруй санал, хүсэлт иржээ

“11 11” төвд 300 гаруй санал, хүсэлт иржээ

2013/02/17

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээн авах “1111 төв”-д 2013 оны 2 дугаар сарын 07-14-нд нийт 334гаруй иргэд хандаж санал хүсэлтээ илэрхийлжээ. Эдгээрийн 50 орчим хувь нь нийгмийн шинжтэй тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбартай  холбоотой санал байжээ. 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үр шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж шаардлагатай байна. Байгалийн жамаар үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүлд салалт их байна. Иймээс энэ асуудалд Эрүүл мэндийн яам анхаарал хандуулаач гэсэн саналыг иргэд хэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулж, хүүхдүүдийн сэтгэхгүйг хөгжүүлж, урам өгч баймаар байна гэсэн санал хэд хэд иржээ. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам “Олимпиад зохион байгуулах журам хараахан батлагдаагүй байна. Харин энэхүү журмын төсөлтэй http://www.meds.gov.mn/olimpiad гэсэн хаягаар орж танилцан саналаа хүргүүлэх боломжтой” гэсэн хариу өгчээ. 

Энэ хугацаанд нийслэл хоттой холбоотой санал цөөнгүй ирсэн байна. Сар шинийн баяр болохоос өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийсэн  талаар санал ирүүлсэн байна. Энэ шийдвэр иргэдийн зүгээс шүүмжлэл, дэмжлэгийн аль алиныг сонсчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш