logo
Оросын хамгийн алдартай шорон музей болж магадгүй гэнэ

Оросын хамгийн алдартай шорон музей болж магадгүй гэнэ

2013/02/17
Москвагийн хамгийн эрт үеийн шоронгийн хананы цаана олон алдартай хүмүүс сууж байжээ. 250 жилийн тэртээ уг барилгын доод давхрын хонгилууд, камерууд болон цамхагнуудад гэмт хэрэгтэнүүд төдийгүй хувьсгалчид, зохиолчид болон, эрдэмтэд хоригдож байсан гэдэг. Бутырскийн шорон хэзээ ч хоосон байсангүй ажээ. Сталины дэглэмийн үед ч тэр, өөрчлөн байгуулалтын үед ч тэр. Нэг камерт 20 хүн байх ёстой байтал, зарим үед 120 хүртэл тооны хоригдолуудыг хорьж байв.

Москвагийнхны нэрлэж заншиснаар Бутырка нь өнөөдөр хамгаалалтын орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон ба аудио болон видео холбоотой, хоригдолуудад зориулсан интернет-дэлгүүрүүдтэй бөгөөд эртний цамхагнууд болон хананууд баялаг түүхийг өгүүлдэг. Тиймээс Москвагийнхан нийслэлийн хамгийн алдартай шоронг музей болгохоор төлөвлөж байгаа юм байна.

Эл санааг шоронгийн орчмын оршин суугчид дэмжижээ. Бутырка чухамдаа оросын нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар байрладаг. Ихэнхи оршин суугчид нь удаан хугацаагаар амьдарч байгаа бөгөөд тэдний гадаа шорон байдаг гэдэгтэй дасаагүй ажээ. Ажил хаялтууд, хүмүүс хашгирах, нохой хуцах болоод цонхон дор хүмүүс бөөгнөрөх явдал бишгүй л гарч байжээ.

Шоронгийн байдал болон ахуйг ирээдүйн музейд хадгалан үлдээхийг зорьж байна.Төслийг санаачлагчдын төлөвлөснөөр шоронг үзэгч хүн бүр нь үүдэнд гар утсаа болон иргэний үнэмлэхээ үлдээх ёстой ажээ. Үүнийг хүмүүст илүү их сэтгэгдэл төрүүлэхийн тулд гэж тайлбарлаж байна. Дараа нь жинхэнэ бодит байдалд нэвтрэнэ: Харгалзагчид үзэгчдийг харгалзаж, араас нь шоронгийн төмөр хаалга цоожилж байгаа чимээ сонсогдох юм байна.

Үзмэрүүдийн дунд эрт дээр үед онцгой аюултай гэмт хэрэгтнүүдэд  хэрэглэж байсан эрүү шүүлтийн төхөөрөмжүүдийг дэлгэн харуулахаар төлөвлөж байна. Эндхийн үзэгчид эдгээр түүхийн аймшигт багаж хэрэгсэлүүдийг мэдэж авахын хажуугаар, барьж үзэх боломжтой. Музейд нээлттэй камеруудыг байлгах бөгөөд тийшээ орж янз бүрийн түүхэн үед хоригдолууд ямар хүнд хөнцөлд байсныг ойлгож болох юм.

Музейн зохион байгуулагчдын хувьд гэвэл шоронгийнхны онцгой, бүдүүлэг ахуйд болон тэдний камеруудын хооронд ба гадаах ертөнцийн хоорондын харилцаа холбооны хэрэгсэлд, болоод хоригдолуудын гараар бүтээсэн орон нутгийн амьд байгалийн буланд анхаарлаа хандуулах ёстой болоод байна. Энд музейн дэргэд одоогийн шоронгийн тогооч нарыг ажлуулж, ресторан ажлуулах санаа хүртэл төрөөд байна. Тэдний хоолны жор нь шоронгийн хоригдлуудад зориулсан хоолнуудаас бүрдэх юм байна.

Музейн тайлбарлагчид Бутыркад ямар он жилүүдэд, ямар алдартай хүмүүс хоригдож байсан тухай болон энд хоригдож байсан он жилүүд тэдний цаашдын уран бүтээлд нөлөөлсөн талаар өгүүлнэ. Хоригдогчдын дунд янз бүрийн үед оросын агуу их зохиолчид, яруу найрагчид, жүжигчид олон байсан.

Бутыркийн шоронгийн оронд музей байгуулах санаа дэмжигдэх юм бол Бутыркийн шоронд байгаа өнөөгийн хоригдлуудыг өөр газарт шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Харин Москвагийн төвөөс холгүй орших энэ хатуу шоронгийн цайз нь байгуулагдснаасаа хойш 250 жилийн дараа, лондонгийн Тауэр юм уу, Петропавловскийн цайзын нэгэн адил тайван, амгалан амьдралаа эхлэх эрхтэй болох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш