logo
БНАСАУ-д Ким Чен Ирын төрсөн өдрийг тэмдэглэж байна

БНАСАУ-д Ким Чен Ирын төрсөн өдрийг тэмдэглэж байна

2013/02/17
БНАСАУ-д тус улсын удирдагч асан Ким Чен Ирын мэндэлсний 71 насны ойг ёслон тэмдэглэж байна. Түүнд зориулсан “Гялалзах одын өдөр” баярт тус улсын эрх баригчид Пхеньяны төвд БНАСАУ-ын удирдагч асанд зориулан шинэ хөшөө босгожээ. Пхеньяны Соёлын өргөөнд баасан гаригт удирдагч асын амьдрал ба агуу их үйлсийн тухай “Манай генерал – улсын бүх гэр бүлийн эцэг” баримтат киноны нээлт боллоо. Өдрийн турш концертийн хөтблөрүүд болон олон нийтийн спортын үзүүлэн тоглолтууд зохиогдож байв. Гадаадын тамирчдын оролцоотой, тухайлбал, оросын уран гулгалтын тамирчдын оролцсон тэмцээн болов. Хүндэтгэлийн арга хэмжээнүүд нь БНАСАУ-ыг тойрсон хүнд байдлын үед явагдаж байна. Энэ долоо хоногт Пхеньян газар дор цөмийн гуравдахь туршилт явуулсан нь, дэлхийн олон нийтийн дургүйцэлийг хүргэсэн. НҮБ-ын АЗ хариу алхмуудыг авахаар хэлэлцэж байна. Ким Чен Ир 2011 оны 12-р сарын 17-нд улс орноороо аялал хийж явахдаа нас нөгчсөн. Тэр 70 настай байсан. Түүний залгамжлагчаар отгон хүү Ким Чен Ыныг тунхагласан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш