Баасан гаригийн шөнө дэлхийгээс маш ойр 27,7 мянган км зайтай солир нисч өнгөрөв. Дэлхийтэй хамгийн ойр зайны агшин нь москвагийн цагаар 23:25 минут байв. Үүний дараа солир дэлхийгээс холдож эхэлсэн. Солир нь Энэтхэгийн далайн зүүн хэсгээр нисч өнгөрсөн. Өмнө уламжилж байснаар, баасан гаригийн өглөө Уралд солир унаасан. Агаарт хэдэн арван том хэсэг болж хуваагдсан аж. Үүний улмаас 1200 хүн хохирол амсаад байна. Тэдний 50 нь эмэнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Нөгөөтэйгүүр Челябинскийн дээр орсон солирын бороо нь 2012 DA-14 солиртой холбоогүй гэж эрдэмтэд үзэж байна. Биркбекскийн их сургуулийн одон орон судлаач эрдэмтэн Ян Крофордын үзэж байгаагаар, 2012 DA-14 солир дэлхийн өмнө хэсэгт орйтож иржээ. Харин солирын бороо нь Орос улсад дэлхийн бөммбөрцөгийн хойд хэсгээс ирсэн аж. Эдгээрийн хоорондох холбоо маш бага магадлалтай гэж тэр таамаглажээ. 2012 DA-14 солирыг 2012 оны 2-р сард испаний Ла Сагра одон орон судлалын хүрээлэн нээжээ. Тооцоо судалгаа нэг жилийн дараа уг солир дэлхийд маш ойрхон нисч өнгөрнө гэдгийг харуулсан юм. Зарим эрдэмтэд үүнийг Дэлхийтэй мөргөлдөх магадлал ихтэй гэж таамаг дэвшүүлж байсан. Солирын диаметр нь 45 метр орчим бөгөөд 130 мянган тонн орчим масстай байжээ.