logo
Солир агаарт дэлбэрэх үедээ 20 цөмийн бөмбөгтэй тэнцэх хүчин чадалтай байжээ

Солир агаарт дэлбэрэх үедээ 20 цөмийн бөмбөгтэй тэнцэх хүчин чадалтай байжээ

2013/02/17

Уралын тэнгэрт дэлбэрсэн солирын хүч 500 килотонн буюу Хиросимаг устгасан бөмбөгнөөс 30 дахин илүү байжээ. Ийм баримтуудыг америкийн сансрын судалгааг шинжлэх удирдах газрын эрдэмтэд гаргажээ. Тэдний үзэж байгаагаар, сансрын биетийн хэмжээ агаарт гарч ирэхдээ 17 метр бөгөөд масс нь 10 мянган тонн байжээ. Солирын нислэг нь дэлбэрэлтийн өмнө 32,5 секунд үргэлжилжээ. Дэлбэрэлт дэлхийн гадаргуунаас 20 км орчимд болсон аж.

Сансрын биетийн нислэг нь хурц гэрэлтэх бөмбөлөг бөгөөд урт цагаан утаан сүүлтэй байв. Баасан гаригт Орос улсын Башкир,Челябинск, Тюмень, Курган болон Свердловскийн мужуудын болон казахстаны нутгийн хойд хэсгийн оршин суугчид солирын бороог ажиглажээ. Челябинскийн тэнгэрт дэлбэрэлт болсон бөгөөд чухамдаа тэндхийн дэлбэрэлт нь хамгийн их хор уршиг тарьсан гэж Оросын Онцгой байдлын яамны Уралын бүс нутгийн төвийн хэвлэлийн албаны тэргүүн Вадим Гребенников ийн ярьсан юм.

Челябинскийн нутаг дэвсгэрийн 3724 барилга байшин гэмтээд байна, гэтэл тэдгээрийн 671 нь боловсролын байгууллагууд. Цохилтын долгионы нөлөөгөөр 200 мянган метр квадрат талбайн шил хэмхэрсэн. Одоо сэргээх ажил ид явагдаж байна. Челябинскэд 320 сэргээх бригадууд ажиллаж байна. Бусад мужуудаас тусламж ирж байна. Онцгой байдлын бүлэг ажлаа эрчимжүүлж байна. Одоогийн байдлаар 1147 хүн эмнэлгийн тусламж авахаар хандсан, тэдний 50 нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Агаараас 7 онгоц солирын чиглэсэн газрыг шинжилж байна, газар дээр гэмтэл согог илрээгүй.

Солирын хэсгүүд газраас олдоогүй. Энэ нь тэнгэрийн биет нь чулуу болон төмөр бус, харин мөсөн биетэй байсан байж болзошгүй юм гэж Оросын ШУА-ийн одон орон судлаач Владимир Леонов ярьж байна: «Энэ нь утаан сүүлтэй галт бөмбөлөг байсан: Энэ бол агаар мандалын үзэгдэл бөгөөд үүнийг газраас агаарт нилээд том сүүлт од ирж байгаагаар ажиглаж болох юм. Үүнээс үзэхэд нилээд томоохон усархаг биетэй сүүлт од бололтой. Яагаад гэвэл цөм дэлбэрснийхээ дараа ямарч ул мөр үлдээгээгүй байдал нь нэг дэхь үеийн сүүлт од гэж үзэх үндэслэл байна. Сүүлт одууд нь мөсөн нисдэг нэгдэлүүд болон залгаануудаас бүрдсэн байдаг бөгөөд, тэдгээр нь сансрын хурдаас хамаарч цохилтын дараа бутран алга болдог».

Одоогоор эрдэмтэд болон аврагчид солирын үлдэгдэлүүдийг олох найдвартай хэвээр байна. Тухайлбал, Челябинск хотын ойролцоох Чебаркуль нууранд илэрсэн том харзны ус маш их сонирхол татаж байна. Харзны ус нь дугуй хэлбэртэй бөгөөд зургаан метрийн диаметртэй юм. Эндээс холгүй уулын баяжмалтай адилхан нилээд хэдэн хэсэг хар чулуу олдсон аж. Нууран дээр усанд шумбагчдын бригад ажиллаж байна.

Оросын дуу хоолой

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш